СОЛОНГОСТ АМЬДАРДАГ ИРГЭД НОЙРНЫ ТУХАЙ СЭТГЭЛ ЗҮЙН ЦАХИМ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2025-07-07
Манай төвийн өнгөрсөн амралтын өдрийн зүүм сургалт эх орноосоо хол ажиллаж амьдарч буй иргэдэд хамгийн түгээмэл тохиолддог нойргүйдэл, нойртой холбоотой асуудлаар зохион байгуулагдлаа.
Сургалтыг Монгол Улсаас Анагаах ухааны доктор, Зөвлөх зэрэгтэй сэтгэцийн эмч Т.Ганцэцэг зааж, оролцогчдын асуултад хариулж, мэргэжлийн үнэт зөвлөгөө өгсөн.
Сургалтад 30 иргэн хамрагдаж, нойрны асуудлаар олон зүйлийг мэдэж авсандаа талархлаа илэрхийлж байв.
Манай энэ долоо хоногийн амралтын өдрийн зүүм сургалтаар Солонгост амьдарч байгаа иргэдэд нийгмийн даатгалын үйлчилгээний талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө.
Зүүм сургалтуудын талаар лавлах утас: 02-2266-8228, 02-2278-8030