ХҮҮХДҮҮД ЭЭ, “НААДАМ ФЕСТИВАЛЬ 2025”-ЫН ҮЕЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ “УРАН ЖИРГЭЭ”, “ШАГАЙН НААДГАЙ”-Н УРАЛДААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ
2025-06-27
БНСУ-д оршин сууж буй монголчуудын наадам “Наадам фестиваль-2025” 2 дахь жилдээ 2025 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Пажү хотноо зохион байгуулагдах гэж байна.
🔵 Энэхүү баяр наадмын үеэр хүүхдүүдийн дунд “Уран жиргээ” шүлэг унших уралдаан, “Шагайн наадгай”-н тэмцээнийг БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв зохион байгуулна.
🔵 Солонгост оршин сууж буй хүүхдүүд та бүхнийг өргөнөөр оролцохыг урья.
🔵 Хүүхдүүдийн дунд зохион байгуулж буй уралдаантай холбоотой мэдээллийг манай төвийн ажилтан М.Мөнхсайхан хүргэж байна.
🔵 Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас 02-2266-8228, 02-2266-9229