СӨҮЛ ХОТ ДАХЬ “GANGNAM GLOBAL VILLAGE CENTER” ГАДААД ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2025-06-27
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Б.Жаргалмаа, Захиргаа хамтын ажиллагааны тасгийн дарга Б.Отгонжаргал, Хөдөлмөр, нийгмийн үйлчилгээний тасгийн дарга С.Эрдэнэбат, Нийгмийн даатгалын тасгийн дарга С.Сүнчин, Олон Улсын хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Д.Мөнхчимэг, Хөдөлмөрийн харилцаа8 нийгмийн хамгааллын үйлчилгээ хариуцсан ажилтан Д.Даваадулам нар 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сөүл хотын Ганнам дүүрэгт байрлах “Ганнам Глобал Виллаж” гадаад иргэдийг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Ганнам Глобал Виллаж төв нь 2008 оны 4 сарын 17-нд БНСУ-д амьдарч буй гадаадын иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор байгуулагдсан төрийн байгууллага юм.
Ганнам дүүргийн иргэдэд үйлчилдэг хорооны байранд үйл ажиллагаа явуулдаг тус төвийн захирлаар социологийн ухааны доктор Юүн Сынг Жү /Монгол нэр: Ч.Чулуунцэцэг Монгол Улсын боловсролын тэргүүний ажилтан/ удирдан ажиллаж байгаа нь бахархалтай байлаа.
Тус төвийг 2024 оны 4 дүгээр сараас эхлэн Юүн Сынг Жү захирал удирдан ажиллуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар 101 улсын 18 мянган иргэдийг Солонгосын амьдралд хурдан, хялбар дасан зохицоход дэмжлэг үзүүлж солонгос хэлний сургалт, гэмт хэрэг болон гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэнд, урлаг соёлын сургалт, татвар ба хөдөлмөрийн зөвлөгөө, БНСУ болон Олон улсын соёлд суралцах, Солонгосын түүхэн дурсгалт газруудаар аялах зэрэг үйл ажиллагаанд хамруулсан байна.
Талууд энэхүү уулзалтаар БНСУ-д Монгол Улсын төрийн үйл ажиллагааг үзүүлж буй байгууллагууд, хөдөлмөрийн гэрээт иргэдтэй уулзалт, сургалт зохион байгуулж, хамтран ажиллахаар тогтов.