ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭТ ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-06-27
Өнөөдөр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан хаагчид Ёжү болон Ичон хот дахь сургалтын төвүүдэд очин Е-9 визээр үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллахаар ирж буй иргэдэд хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгал, сэтгэл зүйн эрүүл мэндийн сургалт хийж, зөвлөгөө мэдээлэл өглөө.
Сургалтад Монгол Улсаас БНСУ-ын үйлчилгээний салбарт 7, үйлдвэрлэлийн салбарт 58 нийт 65 хөдөлмөрийн гэрээт иргэн хамрагдав.