“ГЭРЭЭТ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНД ТУЛГАРЧ БУЙ АСУУДАЛ” ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-06-27
Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэдийн хөдөлмөрийн харилцаанд тулгарч байгаа асуудал, мөн ажлын байр солих, ур чадвартай ажиллах хүчний Е7-4 болон Е7-4R визний талаар мэдээлэл, зөвлөгөө өгч ням гарагийн цахим уулзалтыг зохион байгууллаа.
🔵 Уулзалтыг төвийн Хөдөлмөр, нийгмийн үйлчилгээний тасгийн ажилтан Д.Даваадулам чиглүүлж ажиллав.
Оролцогчдод дараах мэдээллийг өглөө.
🔵 “Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн танилцуулга”-ыг Монгол Улсаас Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн дарга С.Энхжаргал
🔵 “Ажлын байр солих тогтолцооны дагуу ажлын байр солихтой холбоотой асуудлыг судлан шийдвэрлэх аргачлал” сэдвээр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Хөдөлмөр, нийгмийн үйлчилгээний тасгийн ажилтан М.Уранбилэг
🔵 “Ур чадвартай ажилчны Е-7-4 виз” сэдвээр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Хөдөлмөр, нийгмийн үйлчилгээний тасгийн ажилтан Э.Баасанжалба нар мэдээлэл өглөө.
🔵 Цахим уулзалтад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй 11 иргэн оролцож хөдөлмөрийн харилцаанд тулгарч буй асуудлын хүрээнд нээлттэй харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо.