“ГЭРЭЭТ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНД ТУЛГАРЧ БУЙ АСУУДАЛ” ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛНО
2025-06-19
Е-9 визээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэд та бүхнийг өөрийн оршин сууж, ажиллаж амьдарч буй газраасаа цахимаар хөдөлмөрийн харилцаанд тулгараад буй асуудлаа шийдүүлэх, зөвлөгөө мэдээлэл авах зүүм уулзалтад оролцохыг урьж байна.
🔵Уулзалт 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ням гарагт 15 цагт эхэлнэ
🔵Уулзалтын сэдэв:
Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэдийн хөдөлмөрийн харилцаанд тулгарч байгаа асуудлаар ярилцах, ажлын байр солих болон ур чадвартай ажиллах хүчний Е7-4 болон Е7-4R визний талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө
🔵Чиглүүлэгч: БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Хөдөлмөр, нийгмийн үйлчилгээний тасгийн ажилтан Д.Даваадулам
🔵Оролцогчид:
🔹Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн дарга С.Энхжаргал
🔹БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Хөдөлмөр, нийгмийн үйлчилгээний тасгийн ажилтан Э.Баасанжалба, М.Уранбилэг
🔵Сургалтын хэлбэр: (цахим/zoom)
🔵Бүртгүүлэх арга: E-9 визээр ажиллаж буй хөдөлмөрийн гэрээт иргэд https://forms.gle/RDXyy4vbD2K5QzsA6 линкээр бүртгүүлнэ. Бүртгүүлсэн иргэдэд цахим сургалтын линк бүртгүүлсэн утасны дугаараар очно
🔵Бүртгэлтэй холбоотой лавлах утас: 02-2266-8228, 02-2266-9229