ОЮУТНУУДЫГ АЖИЛД ЗУУЧЛАХ ХӨТӨЛБӨРТЭЙ ТАНИЛЦЛАА
2025-06-18
Өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Б.Жаргалмаа БНСУ-ын “The bridge” ТББ-ын Төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийн хэлтсийн дарга Ким Сон Ынь, менежер Хуан Жи Вонь нарыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр “The bridge” ТББ нь хэрэгжүүлж буй гадаад оюутанд зориулсан ажилд зуучлах хөтөлбөрөө танилцуулав. Төвийн дарга Б.Жаргалмаа тус хөтөлбөрт монгол оюутан залуусыг хамруулах талаар санал солилцож иргэдээ хөдөлмөр эрхлэх боломжтой байлгахын төлөө дэмжиж, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.
🔵Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “The bridge” ТББ нь оюутнуудыг тогтоосон чиглэлээр ажил эрхлэх сургалтад хамрагдахад дэмжлэг үзүүлэн, ажилд зуучлахаас гадна визний ангилал солиход дэмжинэ.
🔵Хөтөлбөрт БНСУ-ын их, дээд сургуулийн оюутан, эсвэл төгсөгч хамрагдаж болох бөгөөд солонгос хэлний мэдлэгийн түвшин TOPIK 3-аас дээш, D-2, D-10 визтэй байх шаардлагатай ажээ.
🔵Энэ хөтөлбөрт монгол оюутнууд хамрагдсанаар БНСУ-д тогтвортой оршин суух, хөдөлмөр эрхлэх боломжийг олж авах юм. Өөрөөр хэлбэл, Е-7 виз авч 4-5 жил тогтвортой ажиллах боломжтой бөгөөд үргэлжлүүлэн байнгын оршин суугчийн виз хүсэж болно.
🔵Өнөөдрийн байдлаар БНСУ-д D-2 визээр 11758, D-4 визээр 5978 иргэн оршин сууж байгаа бөгөөд Солонгос дахь монгол оюутнуудын ажилт эрхлэлт 10%-тай байна.
🔵Та бүхэн хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай төвийн 02-2266-9229 дугаарт холбогдон төсөл, хөтөлбөр хариуцан ажилтнаас авах боломжтой