СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛ СУРГУУЛИЙГ 87 СУРАГЧ ТӨГСЛӨӨ
2025-06-18
Өчигдөр буюу 6 сарын 12-ны өдөр Солонгос дахь Монгол сургуулийн 21 дэх удаагийн Төгсөлтийн баяр болж 5, 9, 12 дугаар ангийг нийт 87 сурагч төгслөө.
💙Төгсөлтийн баярын ёслолд БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс оролцож шилдэг төгсөгч сурагчдыг шагнаж урамшуулан, сургуулийн үүсгэн байгуулагч Ю Хэ Гынд Монгол Улсын хүүхэд багачуудын төлөө үнэтэй хувь нэмэр оруулсанд нь талархаж Монголын хүүхдийн ордны “Хүүхэд эрдэнэ” медаль, дурсгалын зүйл гардуулав.
💙Эх орноосоо хол хилийн чанадад эрдмийг өвөрлөн төгсөж буй эрхэм сурагч дүү нартаа баяр хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе