“Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, тэдэнтэй хэрхэн харилцах вэ?” сэдвээр хийсэн энэхүү сургалтыг төвийн сэтгэл зүйч эмч Б.Мөнх-Эрдэнэ чиглүүлж, Монгол Улсаас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч, Анагаах ухааны магистр, сэтгэцийн тэргүүлэх зэргийн эмч Л.Цэрэндолгор хичээлийг цахимаар зааж оролцогчдын асуултад хариулж, зөвлөгөө өглөө.
Анхны сэтгэл зүйн зүүм сургалтад 31 иргэн оролцож байсан бол энэ удаа 45 иргэн хамрагдлаа.
Солонгост буй аав ээжүүд өсвөр насны хүүхэдтэйгээ харилцахад учирдаг бэрхшээл, түүнийг шийдвэрлэж даван туулах гарц боломж, хол байгаа өсвөр насны хүүхдээ ойлгож мэдрэх асуудал зэрэг олон зүйлийг Л.Цэрэндолгор эмчтэй зөвлөлдөж, санал бодлоо хуваалцсан.
Бид та бүхэнд зарим оролцогчдын сэтгэгдлээс сонирхуулж байна.
Монгол Улсын сэтгэцийн эрүүл мэндийн салбарын нэртэй эмч, эрдэмтдийг урьж оролцуулж буй энэхүү сургалт нь цаашид тогтмол үргэлжлэх юм. Дараагийн сургалтуудад та ч бас оролцоорой.