ШИНХАН ИХ СУРГУУЛИЙН ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ НААДАМД ОРОЛЦОЖ БУЙ ИРГЭДЭД ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ
2025-05-30
2025 оны 5 дугаар сарын 25-аас 27-ны өдрүүдэд Шинхан их сургуулийн кампуст тус сургуульд суралцаж буй олон улсын оюутнуудын соёл урлагийн наадам боллоо.
Тус арга хэмжээний үеэр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс монгол оюутнуудад зориулсан явуулын үйлчилгээ үзүүлэв.
Явуулын үйлчилгээнд 30 гаруй иргэд, оюутан залуус хамрагдан хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгалын үйлчилгээ авлаа.