“ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГ” ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
2025-05-30
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс БНСУ-д оршин сууж байгаа иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээллийг хүртээмжтэй хүргэхээр Монгол Улсаас мэргэжлийн сэтгэл засалч эмч нараас зөвлөгөө, тусламж, үйлчилгээг цахим хэлбэрээр авч байна.
🩵Сургалт зохион байгуулагдах хугацаа: 2025 оны 6 дугаар сарын 8-ны ням гараг 19:00 цагт
🩵Зохион байгуулагч: БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв
🩵Сургалт явагдах хэлбэр: Цахим /Zoom/
🩵Сургагч багш: Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч, Анагаах ухааны магистр, сэтгэцийн тэргүүлэх зэргийн эмч Л.Цэрэндолгор
🩵Сэдэв: “Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, тэдэнтэй хэрхэн харилцах вэ?”
🩵Сургалтын төлбөр: Үнэ төлбөргүй
🩵Хамрах хүрээ: Зөвхөн БНСУ-д оршин сууж буй иргэд
🩵Хамрагдах арга: Урьдчилан бүртгэл хийлгэж, бүртгэлийн дарааллын дагуу эхний 90 хүн хамрагдах боломжтой.
🩵Бүртгүүлэх холбоос: Энэ линк дээр https://docs.google.com/forms/d/15k_Z7f1E_cP4p7paKw3ZWshP6w8v6Z-_CmnbFKradrY/edit#responses дарж ороод бүртгүүлнэ үү
🩵Лавлах утас: 02-2266-8228, 02-2278-8030