ВИЗ ХАМААРАХГҮЙГЭЭР ГАДААД ИРГЭДЭД ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ БОЛНО
2025-05-30
Сөүл хотын Сонбүг дүүргийн Гадаад иргэдийг дэмжих төвөөс үнэгүй эмнэлгийн үйлчилгээ, шинжилгээний өдөрлөг зохион байгуулна.
🔵Хамрах хүрээ: Виз хамаарахгүйгээр бүх гадаад иргэд хамрагдах боломжтой
🔵Өдөрлөг болох хугацаа: 2025 оны 6 дугаар сарын 15-ны ням гарагт
12:00-16:00 цагийн хооронд
🔵Эмнэлгийн үйлчилгээний төрөл:
1. Өрхийн эмч
2. Дотор
3. Хүүхэд, өсвөр үеийн оношлогоо, эмчилгээ
4. Үе мөч, булчин шөрмөс
5. Арьс
6. Шүд
7. Уламжлалт эмчилгээ
8. Витамин дусал
9. Ясны сийрэгжилтийн шинжилгээ
10. Даралт, сахар хэмжих
11. Цусны шинжилгээ
🟡Анхаарах зүйл: Цусны шинжилгээ өгөх хүмүүс заавал бичиг баримттайгаа ирнэ (цэнхэр үнэмлэх юмуу гадаад паспорт)
🔵Бүртгүүлэх арга:
Доорх зурган дээр буй QR кодоор нэвтрэн мэдээллээ оруулж бүртгүүлнэ.
Эсвэл дараах линк дээр даран бүртгүүлнэ. https://forms.gle/FsARHnzmjNzHmfCc7
🔵Хаяг: 서울 성북구 오패산로16길 23 /월곡종합사회복지관/
🔵Лавлах утас: 02-911-2884