СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУД СЭТГЭЛ ЗҮЙН СУРГАЛТАД ЦАХИМААР ОРОЛЦЛОО
2025-05-26
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс Солонгост ажиллаж, амьдарч буй иргэдэд зориулсан сэтгэл зүйн цахим сургалтыг тогтмол зохион байгуулахаар ажиллаж байна.
🩵Энэ сургалтын анхны хичээл “Ажил амьдралын тэнцвэр” сэдвээр 2025 оны 5 дугаар сарын 25-ны ням гарагт боллоо.
🩵Сургалтын зохион байгуулалтыг БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн сэтгэл засалч эмч Б.Мөнх-Эрдэнэ хийж, хичээлийг Монгол Улсаас Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн дэд захирал, Анагаах ухааны доктор Н.Алтанзул заав. Н.Алтанзул эмч хичээлийн төгсгөлд оролцогчдын асуултад хариулж, сэтгэл зүйн эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл өглөө.
🩵Сэтгэл зүйн эрүүл мэндийн сэдвээр хийсэн анхны зүүм сургалтад БНСУ-аас 31 иргэн оролцсон. Оролцогчид сургалтыг маш ач холбогдолтой боллоо гэж үнэлэн нэг удаагийн сургалтаар зогсохгүй цаашид байнгын харилцаа холбоотой байхын тулд сургалтад оролцогчдын групп үүсгэж зөвлөгөө, мэдээлэл, туршлагаа солилцож байх санал гаргасан юм.
💛Дараагийн сургалт иргэдийн хамгийн ихээр сонирхож, хүсэлтээ тавьсан хүүхэд, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн асуудлаар 2025 оны 6 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулагдана. Сургалтын бүртгэлийн талаарх мэдээллийг төвийн сошиал хуудсанд тусад нь нийтэлнэ. Бүх сургалт үнэ төлбөргүй болно.
Та бүхэн сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарал тавьж, дараа дараагийн сургалтуудад тогтмол хамрагдаарай.