2025 оны 4 дүгээр сараас эхлэн Е7-4 болон Е7-4R визтэй иргэний эхнэр/нөхөр (F3) нь хууль ёсны дагуу хөдөлмөрлөх эрхтэй болсон.

Энэхүү хөдөлмөрлөх эрхийг авах боломжтой визний ангилал
Ангилал: Е7 төрлийн
Виз: Е7-1-ээс Е7 (K-point E7-4, E7-4R визүүд орно)
Ангилал: Оршин суугчийн
Виз: F2-оос F7, F2-99, F2-R зэрэг
Ангилал: Эх орон нэгтнүүдийн болон айлчлан ажилах
Виз: F4, H2

Хөдөлмөр эрхлэх боломжтой салбарууд
Газар тариалан
Мал аж ахуй
Ойн аж ахуй
Гэрийн үйлчлэгч
Хүүхэд асрагч
Асаргаа сувилгааны ажил
F2-R болон Е7-4R визтэй хүмүүсийн эхнэр/нөхөр нь үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллах боломжтой

Хөдөлмөр эрхлэх нөхцөл
Оршин суух хугацаанд 1 жилийн зөвшөөрөл олгоно
Хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагатай
Оршин суух статусаас гадна үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авна
F2-R, Е7-4R-аас бусад визтэй иргэдийн эхнэр/нөхрийн хувьд солонгос хэлний мэдлэг шаардана

Хөдөлмөр эрхлэх журам
Ажлын зараар ажлын байраа олох
Хөдөлмөрийн гэрээ байгуулах
Оршин суух статусаас гадна үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах

Анхаарах зүйл
Е7-4 болон Е7-4R визтэй иргэний эхнэр/нөхрийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл нь дараах онцлогтой.
К-пойнт Е7-4 визтэй иргэний эхнэр/нөхөр солонгос хэлний Топик шалгалтын 2 дугаар түвшин юмуу Нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн 2 дугаар шатны оноотой байх
Газар тариалан, мал аж ахуй, ойн аж ахуй, гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч, асаргаа сувилгааны ажил гэсэн 6 салбарт л ажил эрхлэх боломжтой
Е7-4R визтэй иргэний эхнэр/нөхөр нь солонгос хэлний мэдлэггүй байсан ч бүх төрлийн хөдөлмөр эрхлэх боломжтойгоороо онцлог байна.