E-9 ВИЗТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТУУДАД БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
2025-05-26
Е-9 визээр ажиллаж буй хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдад зориулсан “K-Десерт амттан, талх нарийн боов” болон “Кофe бариста”-гийн мэргэжлийн сургалтууд эхлэх гэж байна.
🔵Сургалтад хэн хамрагдах:
Солонгост 3 жилээс дээш ажилласан болон тогтвортой, тусгай нөхцөлөөр дахин орж ирсэн E-9 визтэй гадаад ажилчид
🔵Сургалтын төгсөгчдөд олгох урамшуулал:
Тусгай солонгос хэлний шалгалтад нэмэлт оноо (5 оноо) олгоно
Бүртгэлийн хураамж (28 америк доллар) төлөхөөс чөлөөлнө
Хамрагдсан суралцагчдад төгсгөлтийн гэрчилгээ (сертификат) олгоно.
Сургалтад хамрагдаж байх үеийн тэтгэмж:
Өдөрт 8,500 воны тэтгэмж олгоно. Үүнд,
Унааны зардал: 2,500 вон
Өдрийн хоолны зардал: 6,000 вон
Нийт 12 удаагийн сургалтыг бүрэн дүүргэсэн тохиолдолд 102,000 воныг сургалт дууссанаас хойш 1 долоо хоногийн дотор олгоно.
🔵Сургалтын хугацаа:
2025 оны 6 дугаар сарын 29 ~ 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Ням гараг бүр 4 цагийн хичээл хийнэ.
Нийт 12 долоо хоног/48 цагийн сургалт
🕙 Цагийн сонголт:
Өглөөний анги: 10:00 – 14:00
Өдрийн анги: 14:00 – 18:00
🔵Сургалтын төвийн байршил:
서울시 영등포구 양평로12길13
(당산역 метроны буудлын ойролцоо)
🔵Бүртгэлийн талаар холбогдох утас: 010-6763-1218 /Хан Сара монгол ажилтан/