ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭТ ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-05-26
Өнөөдөр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан хаагчид Ёжү болон Ичон хот дахь сургалтын төвүүдэд очин Е-9 визээр үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллахаар ирж буй иргэдэд хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгал, сэтгэл зүйн эрүүл мэндийн сургалт хийж, зөвлөгөө мэдээлэл өглөө.
Сургалтад 5 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Монгол Улсаас ирсэн 38 хөдөлмөрийн гэрээт иргэн хамрагдав.