Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэд ажлын байр сольж байгаа тохиолдолд нэг үйлдвэрээс гарч нөгөө үйлдвэрт орох завсрын хугацаанд байрлах байргүй болох нь бий. Ийм үед түр байрлуулах асуудлыг зарим Гадаад ажилчдыг дэмжих төвийн дэргэд шийдэж өгсөн байдаг.
Е-9 визээр ажиллаж байгаад ажлын байр солих үедээ байрлах байргүй болсон гадаад ажилчныг түр байрлуулах байртай газруудын мэдээллийг хүргэж байна.

1. 오산이주노동자센터
Хаяг: 경기도 오산시 성호대로 50번길 38
Утас: 031-372-9301
Байрлах байрны онцлог: Эрэгтэй, эмэгтэй өрөөнүүдтэй. Эрэгтэй 3 өрөө, эмэгтэй 3 өрөө, гэр бүлийн 1 өрөө тус тус бий. 90 хоног хүртэл байрлах боломжтой

2. 평택외국인복지센터 (사단법인)
Хаяг: 경기도 평택시 평택로 64 번길 43 (평택동 2층)
Утас: 031-652-8855
Байрлах байрны онцлог: Зөвхөн эмэгтэй ажилчдыг байрлуулдаг. 90 хоног хүртэл байрлах боломжтой

3. 함께하는공동체 (사)
Хаяг: 강원도 원주시 문막읍 왕건로 143-7
Утас: 070-7521-8097
Байрлах байрны онцлог: Зөвхөн эмэгтэй ажилчдыг байрлуулдаг. 90 хоног хүртэл байрлах боломжтой

4. 아산외국인노동자 문화센터
Хаяг: 충남 아산시 시장길 29 시민문화복지센터 203호
Утас: 041-541-9112
Байрлах байрны онцлог: Түр байртай. Зөвхөн эмэгтэйчүүд байрлах боломжтой

5. 외국인노동자 문화센터 (사)
Хаяг: 강북 포항시 남구 오천읍 해병로 347 번길 34
Утас: 054-291-0191
Байрлах байрны онцлог: Зөвхөн эрэгтэй байртай. Пуханд хаягтай, харьяаллын байх ёстой. 90 хоног хүртэл байрлах боломжтой

6. 경주 외국인지원센터 (사)
Хаяг: 경북 경주시 외동읍 입실로 2 길 21 2층
Утас: 054-705-1828
Байрлах байрны онцлог: Зөвхөн эрэгтэй ажилчдыг байрлуулдаг. Гёнжүд харьяалалтай байгууллагад ажиллаж байсан байх шаардлагатай. 90 хоног хүртэл байрлах боломжтой

7. 꿈을 이루는 사람들
Хаяг: 경북 구미시 지산 1 길 46-8
Утас: 054-458-0755
Байрлах байрны онцлог: Эрэгтэй, эмэгтэй байр аль аль нь байгаа. Гүми хотын харьяалалтай байх шаардлагатай. 90 хоног хүртэл байрлах боломжтой. Шаардлагатай тохиолдолд хугацааг сунгадаг

8. 진주 사랑의 집
Хаяг: 경남 진주시 에나로 77 번길 6-11
Утас: 055-763-0707
Байрлах байрны онцлог: Эрэгтэй, эмэгтэй байр хоёулаа байгаа. Ажиллаж байсан байгууллага нь Жинжү хотын харьяалалтай байх шаардлагатай. 90 хоног хүртэл байрлах боломжтой

9. 여수 외국인노동자 문화센터
Хаяг: 전남 여수시 어항단지로 53 2층
Утас: 061-644-3927
Байрлах байрны онцлог: Эрэгтэй, эмэгтэй байр аль аль нь бий. Харьяалал харгалзахгүй шаардлагатай бол байрлаж болно. Шаардлагатай хугацаагаараа байрлах боломжтой

10. 제주 이주민센터
Хаяг: 제주시 서광로 2 길 35 2층
Утас: 064-712-1141
Байрлах байрны онцлог: Эрэгтэй, эмэгтэй байр аль аль нь байгаа. Жэжүдуд ажиллаж байгаа хүмүүс байрлах боломжтой. Зөвлөгөө өгөх үедээ байрлах хугацааг тодорхойлно

11. 남양주시 외국인복지센터
Хаяг: 경기도 남양주시 화도읍 가구 단지 중앙길 2
Утас: 031-594-5821
Байрлах байрны онцлог: Зөвхөн эрэгтэй байр байгаа. Ажлын байрны хаягийн харьяалал ижил байх шаардлагатай. 2 долоо хоног байрлах боломжтой. Зөвлөгөө өгч сунгах эсэхийг шийддэг

Жич: Эдгээр нь зөвхөн Е-9 визээр ажиллаж байгаа иргэд ажлын байраа солих хугацаанд байрлах боломжтой байр гэдгийг анхаарна уу

Dormitory roommates flat color vector illustration. College students, friends on bunk bed 2D cartoon characters with workplace on background. University lifestyle, brothers sharing room, co living