Е-9 ВИЗЭЭР АЖИЛЛАХ ИРГЭД ИРЭХИЙН ӨМНӨХ СУРГАЛТАД ЦАХИМААР ОРОЛЦЛОО
2025-05-26
Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу хоёр улсын хооронд байгуулсан Санамж бичгийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар ирж буй иргэдэд БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь чиг үүргийнхээ дагуу ирэхийн өмнөх сургалтыг зохион байгуулдаг.
🔵5 дугаар сарын 16-ны өдөр болсон ирэхийн өмнөх цахим сургалтад 39 хөдөлмөрийн гэрээт иргэд хамрагдлаа. Эдгээр иргэд хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар энэ сарын 21, 22-ны өдрүүдэд БНСУ-д ирцгээнэ.
🔵БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв он гарснаас хойш нийт 6 удаагийн цахим сургалтад 253 иргэнийг оролцуулаад байна.
🔵Төвөөс зохион байгуулдаг энэ цахим сургалтаар Е-9 визээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэд БНСУ-д ирсний дараа ажиллаж, амьдрах явцад шаардлагатай хууль, тогтоомж дүрэм журмуудтай танилцахын зэрэгцээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг олон талын мэдлэг, мэдээлэлтэй болж ирдэг юм.