ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭТ ИРГЭДИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНЭГҮЙ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА
2025-05-26
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс БНСУ-ын эмнэлгүүдийн “Хинён эрүүл мэндийн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх холбоо”-той хамтран Монгол Улсын иргэдээ эрүүл мэндийн анхан шатны үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамруулж байгаа билээ.
Үзлэгийн бүртгэлийг сар бүрийн эхний долоо хоногт цахимаар хийж, 2 болон 3 дахь долоо хоногийн ням гарагт зохион байгуулж байгаа юм.
Энэ 5 дугаар сард хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй 16 иргэн эмнэлгийн үнэгүй үзлэг, оношилгоонд хамрагдлаа.