СӨҮЛ ХОТОД ОРШИН СУУГАА ГАДААД ИРГЭД 9 УЛСЫН ХЭЛЭЭР ЭМНЭЛГИЙН ОРЧУУЛГЫН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
2025-05-26
Сөүл хотын захиргаанаас 2025 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гадаад иргэдэд эмнэлгийн орчуулга хийж өгөх шинэ төрлийн үйлчилгээ нэвтрүүлснээ зарлалаа.
🟢Эмнэлгийн орчуулагч хэрэгтэй тохиолдолд доорх линк дээр дараад захиалгаа өгнө.
🟢Захиалгыг эмнэлэгт үзүүлэхээсээ 3 өдрийн өмнө урьдчилж өгөөд өөрийн үзүүлэх эмнэлэгтээ орчуулагчийн хамт очиж болно.
📞Лавлах утас : 070-4523-1394
동부외국인주민센터
Дунбу гадаад иргэдийн төв
🟡Монгол хэл дээр зөвхөн ням гарагт зөвлөгөө авах боломжтой гэжээ.