“ГАДААД АЖИЛЧДЫН МЭДЭХ ЁСТОЙ ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛЬ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
2025-05-15
Сөүл Гадаад иргэдийн төвөөс “Гадаад ажилчдын мэдэх ёстой хөдөлмөрийн хууль” сэдвээр зохион байгуулах сургалтад бүртгүүлээрэй
🟢Сургалтын сэдэв:
Гадаад ажилчдын мэдэх ёстой хөдөлмөрийн хууль (Монгол хэл)
🟢Сургалтын агуулга:
Цалин, тэтгэмж, 13 дахь сарын цалин бодох арга, цалин бодсон баримт, цалитн хөлс олгохгүй тохиолдолд гомдол гаргах арга
Үндсэн 4 даатгал /Үндэсний эрүүл мэндийн даатгал, үйлдвэрлэлийн ослын даатгал, хөдөлмөрийн даатгал, нийгмийн даатгал/
Гадаад ажилчдын заавал даатгуулах даатгалууд
Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо
Ажлын байр солих тогтолцоо
🟢Сургалт болох хугацаа: 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр /Ням гарагт/ Үдээс өмнө 10:00~12:00 цагийн хооронд /Нийт 2 цагийн сургалт/
🟢Хамрах хүрээ: БНСУ-д хөдөлмөр эрхлэгч гадаад ажилчид /монгол иргэд/
🟢Бүртгэх хүний тоо: 50 хүн
🟢Сургалт зохион байгуулах хэлбэр: ZOOM сургалт /Онлайнаар солонгос хэлээр монгол орчуулагчтайгаар явагдана/
🟡Анхаарах зүйл: Бүртгэлийн тоонд багтаж линк авсан иргэд онлайн сургалтад ZOOM линкээр орж видео камераа асаан өөрийн биеэр оролцох ба бүртгүүлсэн нэрээрээ сургалтад хамрагдана.
🟢Лавлах утас: 02-2229-4915