СЭТГЭЛ ЗҮЙН СУРГАЛТАД ЦАХИМААР ОРОЛЦОХ ИРГЭД БҮРТГҮҮЛНЭ ҮҮ
2025-05-14
Солонгост ажиллаж, амьдарч буй иргэдэд зориулсан “Ажил амьдралын тэнцвэр” сэтгэл зүйн цахим сургалтад бүртгүүлээрэй
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс БНСУ-д оршин сууж байгаа иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй хүртээмжтэй хүргэх, мөн мэргэжлийн сэтгэл засалч эмч нараас зөвлөгөө, тусламж, үйлчилгээ авах боломжийг олгохоор цахим сургалтыг зохион байгуулах гэж байна.
🩵Монгол Улсаас мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэл засалч эмч нар оролцох энэхүү цахим сургалтыг 2025 оны турш байнга зохион байгуулж, тогтмолжуулна.
🩵Эхний сургалт зохион байгуулах хугацаа: 2025 оны 5 дугаар сарын 25-ны ням гараг 19:00 цагт
🩵Зохион байгуулагч: БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв
🩵Сургалт явагдах хэлбэр: Цахим /Zoom/
🩵Сургагч багш: Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн дэд захирал, Анагаах ухааны доктор Н.Алтанзул
🩵Сэдэв: “Ажил амьдралын тэнцвэр”
🩵Сургалтын төлбөр: Үнэ төлбөргүй
🩵Хамрах хүрээ: Зөвхөн БНСУ-д оршин сууж буй 19-өөс дээш насны иргэд
🩵Хамрагдах арга: Урьдчилан бүртгэл хийлгэж, бүртгэлийн дарааллын дагуу эхний 90 хүн хамрагдах боломжтой.
🩵Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/BDr6pousGkkDHzru6 дарж ороод бүртгүүлнэ үү
🩵Лавлах утас: 02-2266-8228, 02-2278-8030