БНСУ-ын Чонжү хотод оршин суугаа монгол иргэдэд явуулаар үйлчиллээ
2025-05-09
“Гэрээний Залуусын Нэгдэл” ТББ, “Чонжү хот/Cheongju city/청주시” фэйсбүүк групп, “CJ MNG” ТТБ-аас Чонжү хотын спортын ордонд энэ 5 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулсан 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс иргэдэд явуулын үйлчилгээ үзүүллээ.
Энэ үеэр хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгал, сэтгэлзүйн эрүүл мэндтэй холбоотой асуудлаар 69 иргэн зөвлөгөө, мэдээлэл авч, БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв арга хэмжээнд оролцогчдод Солонгос улсад оршин сууж буй монгол иргэдэд хүргэж буй үйлчилгээ, үйл ажиллагаагаа танилцуулав.