“КИМС” хүүхэд хөгжлийн мэргэшсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
2025-05-01
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн удирдлага, албан хаагчид өнөөдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 1-ний өдөр БНСУ-ын Улсан хот дахь “КИМС” хүүхэд хөгжлийн мэргэшсэн төвийн үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлж буй нөхөн сэргээх үйл явцтай танилцаж байна.
🟠Тус хүүхэд хөгжлийн мэргэшсэн төв нь сард 300 гаруй хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг. Өдөрт дунджаар 100 орчим хүүхэд үйлчлүүлдэг байна. Хүүхдийг бүртгэлд хамрагдсан цагаас нь эхлэн насанд хүртэл нь дэмжих үйлчилгээг үзүүлдэг ажээ.
🟠“КИМС” хүүхэд хөгжлийн мэргэшсэн төвд хэл засал, сэтгэл зүй, зураг, хөгжим, дуу, хөдөлгөөн заслын гэх зэрэг нарийн мэргэшсэн эмч нар ажиллаж хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж байна.
🟠БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Б.Жаргалмаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил хамгаалал, тусгай хэрэгцээт хүүхэд, гэр бүлд газар дээр нь очиж тусламж, үйлчилгээ үзүүлэх, цаашид хамтран ажиллах бусад асуудлаар “КИМС” хүүхэд хөгжлийн мэргэшсэн төвийн хамт олонтой санал солилцлоо.
🟠Уулзалтад төвийн гэр бүл, хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, олон соёлт гэр бүлийн асуудал хариуцсан ажилтнууд оролцон туршлага судалж байна.