Солонгост амьдарч буй өсвөр насныханд зориулсан сэтгэл зүйн бүлгийн хөтөлбөрт хүүхдүүдээ оролцуулна уу
2025-04-30
БНСУ-д амьдарч буй өсвөр насныхны сэтгэл зүйн хэрэгцээ, нийгмийн дасан зохицолд туслах зорилготой “TIN TOK” хөтөлбөр 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.
Энэ удаагийн хөтөлбөрөөр,
Өөрийгөө танин мэдэх, сэтгэл хөдлөлөө зохицуулах
Харилцах чадвар, үе тэнгийн харилцаагаа хөгжүүлэх
Бие даах чадвар болон, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх
Зорилгоо тодорхойлох, шинэ сорилтыг даван туулах
Гэр бүлийн хамтын өдөрлөг
Солонгос соёлтой танилцах аялал зэрэг олон талт, сонирхолтой үйл ажиллагаа, хөтөлбөр мэргэжлийн сэтгэл зүйчийн чиглүүлэгч дор хэрэгжих юм.
Хамрах хүрээ: Солонгост амьдарч буй 13–16 насны монгол хүүхдүүд
Хугацаа: 2025 оны 5 дугаар сарын 3-аас 31-ний хооронд бямба гараг бүр 13:00~17:30 цагт (Нийт 5 өдөр хамрагдана)
Зохион байгуулагдах газар: Добонг дүүргийн Гэр бүлийн төв, 2 дугаар давхарт
Хөтөлбөрийн зардал: Үнэ төлбөргүй
Оролцох болзол: 5 өдрийн хөтөлбөрт тууштай оролцох, гэр бүлийн өдөрлөгт эцэг, эх хоёулаа юмуу аль нэг нь заавал хамрагдах
Мэдээлэл авах дугаар: 010-4649-9790