Мугпу хот болон тус бүс нутаг орчмын иргэдэд явуулын үйлчилгээ хүргэлээ
2025-04-30
Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс 2025 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр БНСУ-ын Мугпу хот, тус бүс нутаг орчимд оршин сууж буй Монгол Улсын иргэдэд нийгмийн даатгал, сэтгэл зүйн эрүүл мэнд, хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.
Тус арга хэмжээг Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газраас зохион байгуулж БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс гадна Төрийн банк, Чонбүг банк, “GME” мөнгөн шилжүүлгийн газар зэрэг байгууллагууд хамтран оролцов.
Арга хэмжээний үеэр 26 иргэн төвийн үйл ажиллагаа, Монгол Улсын Нийгмийн даатгалын хууль тогтоомжтой танилцан, 16 иргэн хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгал, сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл авчээ.