“Сэтгэлээ нээж ярилцъя”-Ням гарагийн танхимын үйлчилгээнд урьж байна
2025-04-28
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь “Корона цар тахал”-аас үүдэн өмнөх жилүүдэд хумигдаад байсан ням гарагийн танхимын үйлчилгээгээ улам өргөжүүлж 2025 оны турш “Сэтгэлээ нээж ярилцъя”-Танхимын нүүр тулсан уулзалт, ярилцлагын өдөр болгон зохион байгуулж байна. Иймд иргэд та бүхэн долоо хоног бүрийн амралтын өдрийн ням гарагт Монгол тауны дэргэд байдаг манай байгууллагаар зочлон холбогдох үйлчилгээг авч, байгууллагын үйл ажиллагаатай танилцаарай.
Энэ долоо хоногийн ням гараг буюу 2025 оны 4 дүгээр сарын 27-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв дараах үйлчилгээг иргэдэд хүргэж ажиллана.
Хөдөлмөрийн харилцаатай холбоотой үйлчилгээ:
🔵Олгогдоогүй цалин хөлсний асуудлаар өргөдөл хүлээн авах, цалин, илүү цаг, амралтын хөлсийг бодох аргачлалын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх
🔵Хөдөлмөрийн гэрээт ажилчдын ажлын байр солихтой холбоотойгоор үүдсэн асуудлыг судалж зөвлөн туслах
🔵Нутаг буцахтай холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх, нутаг буцах зардлын даатгал болон нутаг буцах баталгааны даатгалын мөнгөний өргөдлийг гаргахад зөвлөн туслах
🔵Үйлдвэрээс авах 13 дахь сарын цалингийн зөрүүний бодолт хийх, нэхэмжлэх
🔵Үйлдвэрлэлийн болон гэнэтийн ослын даатгалтай холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх, нөхөн олговор авахтай холбоотой асуудалд зөвлөн туслах
🔵Хөдөлмөрийн гэрээ, давтан гэрээ, тогтвортой нөхцөлөөр ирж ажиллах, тусгай шалгалт өгөх зэрэгтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх
🔵Хөдөлмөрийн гэрээт иргэдийн хамрагдах даатгалын талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх
🔵Е-9 визээс Е-7-4, E-7-4R виз рүү солихтой холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх
🔵ХурДан цахим системээс хурууны хээгээр лавлагаа, тодорхойлолт авах
Нийгмийн даатгалын үйлчилгээ:
🟢Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн мэдээлэл
Хөдөлмөрийн гэрээт ажилчдыг нийгмийн даатгалд албан журмаар хамруулах
🟢Хөдөлмөрийн гэрээнээс бусад хэлбэрээр тус улсад оршин сууж буй Монгол Улсын иргэдийг нийгмийн даатгалд сайн дураар хамруулах
🟢0-3 настай хүүхэдтэй эхчүүдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр нийгмийн даатгалд сайн дураар хамруулах
🟢Нийгмийн хамгааллын тухай хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу БНСУ-ын Үндэсний тэтгэврийн даатгалаас чөлөөлөгдөх тухай мэдээлэл, зөвлөгөө өгөх
🟢Нийгмийн хамгааллын тухай хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу БНСУ-ын Үндэсний тэтгэврийн даатгалаас чөлөөлөгдөх гэрчилгээг олгох
🟢БНСУ-ын Үндэсний тэтгэврийн даатгалд төлсөн шимтгэлээ буцаан авах хөдөлмөрийн гэрээт иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх
🟢Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх
🟢Нийгмийн даатгалын санд төлсөн шимтгэлийн лавлагаа, мэдээлэл өгөх зэрэг үйлчилгээг хүргэж ажиллах тул иргэд та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү.
🟡Жич: Төвийн сэтгэл зүйч ням гарагийн уулзалтын хуваарийн дагуу 5 дугаар сарын 11-ний ням гарагт сэтгэл зүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж ажиллана
Хаяг: 서울시, 중구, 퇴계로 324, 성우 빌딩 4층 Метроны 2, 4, 5 дугаар шугам, Тундэмүн ёгса мүнхуа гунвон буудлын 4 дүгээр гарцын замын эсрэг талд “SungWoo” бюлдинг /спорт барааны дэлгүүртай байр/-ийн 4 давхарт
Цагийн хуваарь: Ням гараг бүр 10:00~17:00 /12:00-13:00 цайны цаг/
Лавлах утас: 02-2266-8228, 02-2278-8030