Оноот системийн Е-7-4, Е-7-4R визийн онцлог
2025-04-11
Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу мэргэжлийн бус ажиллах хүчний Е-9 визээр ажиллаж байгаад ур чадвартай ажиллах хүчний оноот системийн 2 төрлийн виз болох К-пойнт Е-7-4 болон хүн ам цөөрч буй бүс нутагт хэрэгжүүлж буй Е-7-4R визний ялгаа, онцлог шинжийг танилцуулж байна.
2025 оны материалыг хүлээж авч буй хугацаа:
🟠Е-7-4 виз: 2025 оны 3 сарын 1-ээс
🟠Е-7-4R виз: 2025 оны 4 сарын 1-ээс
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс ур чадвартай ажиллах хүчний оноот системийн Е-7-4, Е-7-4R визний талаарх зөвлөгөө, мэдээллийг утсаар болон цахимаар хүргэн ажиллаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг та төвийн 02-2266-8228, 02-2266-9229 дугаарын утсаас аваарай