БНСУ-ын 5 байгууллагын хамтарсан баривчилгаа 4 сарын 14-өөс эхэлнэ
2025-04-10
БНСУ-ын Засгийн газар “Хууль бусаар оршин суугчдыг бууруулах 5 жилийн (2023~2027) төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа юм. Үүний 3 дахь жилийн эхний арга хэмжээг энэ сарын 14-өөс хэрэгжүүлж эхлэхээ Хууль зүйн яамнаас албан ёсоор зарлалаа.
Хэрэгжүүлэх хугацаа: 2025 оны 04 сарын 14~06 сарын 29-ний ням гараг хүртэл 77 хоногийн турш үргэлжилнэ.
Хамтран оролцох төрийн байгууллага: Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам, Далайн эргийн хамгаалалтын алба.
Анхаарал хандуулах гол газрууд: Хууль бусаар оршин сууж гэмт хэрэг өдүүлэгчид, хар тамхины гэмт хэргийн холбогдогчид, тээврийн хэрэгслийг хууль бусаар эзэмшигч, барилгын салбар, хүргэлтийн үйлчилгээнд хууль бусаар ажил эрхлэгчид, хууль бус иргэдийг ажилд зуучилдаг компаниуд, хууль бусаар хилээр нэвтэрч оршин суугч гадаадын иргэд.
БНСУ-ын 5 байгууллагын хамтарсан энэхүү арга хэмжээний үеэр гадаад иргэдийн хууль бусаар оршин суух явдлыг таслан зогсоох, албадан гаргах, хилээр нэвтрүүлэхийг хориглох төдийгүй гадаад иргэдийн өдүүлж буй бүх төрлийн гэмт хэргийг таслан зогсоох арга хэмжээ авах зорилготой гэж мэдэгдэв.
Эх сурвалж: БНСУ-ын Хууль зүйн яам
Эх сурвалж: БНСУ-ын Хууль зүйн яам