Үйлчилгээний салбарт ажиллах иргэд ирсний дараах сургалтад хамрагдлаа
2025-04-09
2025 оны 4 сарын 9-ний өдөр Ичон хот дахь сургалтын төвд үйлчилгээний салбарт ажиллахаар ирсэн 5 хөдөлмөрийн гэрээт иргэн ирсний дараах танхимын сургалтад хамрагдав.
Сургалтыг БНСУ дахь ХНХҮТ-ийн Хөдөлмөр, нийгмийн үйлчилгээний төвийн ажилтан М.Мөнхсайхан, Г.Ихбаяр, Нийгмийн даатгалын тасгийн мэргэжилтэн Ц.Бямбаа, сэтгэл зүйч Б.Мөнх-Эрдэнэ нар зохион байгуулж, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгал, сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өглөө.