БНСУ-ын ХАБЭАХЭГ-ын бодлого, үйл ажиллагаатай танилцлаа
2025-04-08
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж байна.
Энэ оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ХХҮЕГ-ын төлөөлөгчид, БНСУ дахь ХНХҮТ-ийн удирдлага БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газрын бодлого, үйл ажиллагаатай танилцлаа.
БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газрын Олон улсын хамтын ажиллагааны төвийн дэд дарга Ким Жэ Хуан, мэргэжилтэн Баг Сэ Бинь нар Монгол Улсын төлөөлөгчидтэй уулзаж ярилцан, байгууллагынхаа бодлого, үйл ажиллагааг танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газар нь
🟢1987 онд байгуулагдсан,
🟢2000 гаруй мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн хүний нөөцтэй,
🟢хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж
🟢дотоод, гадаадын нийт ажилчдыг үйлдвэрлэлийн осол бэртэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх цогц бодлогыг хэрэгжүүлэн ажилладаг төрийн байгууллага юм.
Тус байгууллага үүсгэн байгуулагдсанаар
🟣БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдолтой осол гэмтлийн тоо эрс буурсан. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг системтэйгээр зохион байгуулж хэрэгжүүлэн ажилладагтай холбоотой гэж үзсэн.
🟣Эдийн засаг хөгжихийн хэрээр үйлдвэрлэлийн ослоор нас барж буй үзүүлэлт буурч 2006 оноос 1 хувиас доош болсон. 2023 онд 0,3 хувь болж буурсан.
🟣Ноцтой осол гэмтлийн шийтгэлийн тухай хуулийн бодлогыг чангатгаснаар осол гэмтлийн тоо багассан.
Гадаад ажилчдыг онцгойлон анхаарч
🟠Гадаад ажилчдын аюулгүй байдал, эрүүл мэндэд анхаарч, ажилд орохын өмнөх болон дараах ХАБЭА-н сургалт зохион байгуулдаг.
🟠ХАБЭА-н мэдээллийг эх хэл дээр хэвлүүлэн гарт хүргэх ажлыг зохион байгуулж байгаа зэргийг уулзалтын үед дурдсан.
Уулзалтад оролцогчид ирэх 5 дугаар сард Монгол Улсад зохион байгуулагдах Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн форумд БНСУ-аас оролцож туршлага хуваалцах талаар санал солилцлоо.