БНСУ дахь ХНХҮТ-ийн албан хаагчидтай уулзалт хийв
2025-04-04

2025 оны 4 сарын 3-ны өдөр Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга В.Түвшинжаргал, Хөдөлмөрийн бодлогын газрын дарга Д.Ренчиндорж, Хөдөлмөрийн бодлогын газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Ц.Баярмаа, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын дарга Х.Тамир нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн удирдлага, албан хаагчидтай уулзаж ярилцлаа.

Уулзалтад оролцогчид Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, цаашид хийх ажлын талаар санал сэтгэгдлээ хуваалцан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын дарга Х.Тамир “Гадаад улсад ажиллах хүч илгээх үйл ажиллагааны шинэчлэл” сэдвээр, БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Нийгмийн даатгалын тасгийн дарга С.Сүнчин “БНСУ дахь ХНХҮТ-ийн үйл ажиллагааны танилцуулга” мэдээлэл хийв.