Хөдөлмөрийн гэрээт иргэд ирсний дараах сургалтад хамрагдлаа
2025-04-04
2025 оны 4 сарын 3-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар шинээр ирж буй 21 иргэнд ирсний дараах сургалтыг зохион байгууллаа. Эдгээр иргэд нь бүгд үйлдвэрлэлийн салбарт ажиллах бөгөөд хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгал, сэтгэл зүйн эрүүл мэндийн сэдвүүдээр сургалтад хамрагдаж, төвийн мэргэжилтнүүдээс мэдээлэл, зөвлөгөө авав.
Сургалтын үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга В.Түвшинжаргал, Хөдөлмөрийн бодлогын газрын дарга Д.Ренчиндорж, Хөдөлмөрийн бодлогын газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Ц.Баярмаа, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын дарга Х.Тамир нарын төлөөлөгчид БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар ирээд буй иргэдтэй уулзаж ярилцан, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сангийн Ёжү хот дахь Олон улсын сургалтын төвтэй танилцлаа.