“Сэрээт машин” жолоодох эрхийн үнэмлэх авах ДЭМЖЛЭГТ СУРГАЛТ-д үнэ төлбөргүй хамрагдахыг урьж байна
“Сэрээт машин жолоодох эрхийн үнэмлэх” авахын ач холбогдол
Е-9 визээс Е-7-4 виз авахад мэргэжлийн үнэмлэхний нэмэлт оноонд тооцогдоно
Биеэр хийх хүнд хөдөлмөрөөс чөлөөлөгдөнө
Сарын цалин 100,000 вон орчим нэмэгдэнэ
СУРГАЛТЫН ДЭМЖЛЭГ
80 цагийн хичээлийн сургалтын төлбөр
Сургалтын ном, гарын авлага
Монгол багш, солонгос мэргэжлийн үг хэллэгийн тайлбар
“Сэрээт машин жолоодох эрхийн үнэмлэх” авах онолын болон дадлагын шалгалт өгөх бүрд төлөх төлбөр
ШАГНАЛ
Нэг. Онолын шалгалтад тэнцсэн тохиолдолд Nоtевоок 1 ширхгийг бэлгэнд өгнө (Жич: Өмнө нь 3-5 жил орчим ашиглагдсан)
Хоёр. Энэ сургалтад сууж эрхийн үнэмлэх аваад, дараа нь Е-4-7 виз авсан тохиолдолд гэр бүлээ Монголоос урьж авчрахад нь зориулж 2,000,000 воны дэмжлэг олгоно.
Сургалтын зорилго: Монгол ажилчдын ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх,
БНСУ-д ажиллаж амьдрах чанарыг дээшлүүлэх
Сургалтын хугацаа: 2025 оны 4 сарын 19-өөс эхлэн 2 сар, Бямба эсвэл Ням
онол 60 цаг, дадлага 20 цаг
Сургалт явагдах газар: Сөүл, Гүрү дүүрэг, метроны 1-р шугам Гүрү буудлаас 2 минутын зайтай сургалтын төв
(서울 구로구 구로동 교육장(NC백화점 뒤, 전철 1호선 구로역 2분거리)
БҮРТГЭЛ
Оролцогч: Е-9 визтай монгол иргэд
Шаардлага: Аль нэгийг нь хангасан байна – Солонгос хэлний мэдлэгтэй байх, эрхийн үнэмлэхгүй боловч ажлын байран дээрээ сэрээт машин жолооддог байх, үйлдвэрийн захирал хүсэлт гаргасан байх
Бүртгэх иргэдийн тоо: 20
Бүртгэх хугацаа: 2025 оны 3 сарын 17-31
Холбоо барих: Г.Мөнхнасан 010-5336-5071, munnasa@hanmail.net

БНСУ-ын Аж үйлдвэрийн банк, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын төв