Ирсний дараах сургалтад 38 иргэн хамрагдав
2025-02-28
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв 2025 оны 2 сарын 27-ны өдөр БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар шинээр ирж буй 38 иргэнд ирсний дараах сургалтыг зохион байгууллаа. Ёжү дахь Олон улсын сургалтын төвд үйлдвэрлэлийн салбарт ирж буй 27 гэрээт иргэн, Ичон хот дахь сургалтын төвд үйлчилгээний салбарт ажиллах 8 гэрээт иргэн, Инчон хотын сургалтын төвд барилгын салбарт ажиллах 3 гэрээт иргэн тус тус сургалтад хамрагдав. Сургалтаар хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгал, сэтгэл зүйн эрүүл мэндийн сэдвүүдээр хичээл зааж, БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн үйл ажиллагааг танилцуулан гэрээт иргэдийн асуултад хариулж мэдээлэл, зөвлөгөө өглөө.