Монгол сурагчдад сэтгэл зүйн эрүүл мэндийн сургалт зохион байгуулав
2025-02-19
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн сэтгэл зүйч Б.Мөнх-Эрдэнэ, гэр бүл, хүүхэд, тусгай хэрэгцээт иргэд, халамж хариуцсан ажилтан М.Мөнхсайхан нар 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Солонгос дахь Монгол сургуулийн сурагчдад “Дэлгэцийн зохистой хэрэглээ ба хамаарал” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтад тус сургуульд суралцаж буй 1-5 дугаар ангийн 75 сурагч хамрагдав.