Өмнөд Чолла мужийн 120 гаруй иргэнд үйлчилгээ үзүүллээ
2025-02-18
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв 2025 оны 2 сарын 15-ны өдөр Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, Бүсан хотын Консулын хэлтэс болон бусад байгууллагуудтай хамтран Өмнөд Чолла мужийн Гуанжү хотод төрийн үйлчилгээг явуулын хэлбэрээр хүргэж ажиллав.
Нийт 120 гаруй иргэнд хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгал болон сэтгэл зүйн эрүүл мэндийн үйлчилгээг үзүүллээ.