Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс, Бүсан хотод суугаа Консулын газар хамтран 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр (Бямба гараг) 11:00-18:00 цагийн хооронд БНСУ-ын Өмнөд Чолла мужийн Гуанжү хотод Консулын үйлчилгээ үзүүлэх юм.
Энэ үеэр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс дараах үйлчилгээг иргэдэд хүргэж ажиллана.
Хөдөлмөрийн харилцаа:

Хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудал

Ажлын байр солих, ажлын байрны нөхцөл, маргаантай асуудлаар зөвлөгөө, мэдээлэл

Самсунг 13 дахь сарын цалин, гэрээт ажилтанд холбогдох даатгалууд

Олгогдоогүй болон хойшлогдсон цалин хөлс, цалин бодох тухай

Е-9 визээс Е-7-4 виз рүү шилжих зөвлөгөө, мэдээлэл
Нийгмийн даатгал:

Нийгмийн даатгалын багц хуулийн танилцуулга

Нийгмийн даатгалд шинээр хамрагдах талаар зөвлөгөө, мэдээлэл

Нийгмийн даатгалтай холбоотой бусад асуудлаар зөвлөгөө, мэдээлэл
Сэтгэл зүйн зөвлөгөө:

Ажлын байрны стрессийг даван туулах

Ажлаас халшрах хам шинжээс урьдчилан сэргийлэх

Ганцаардалтын сэтгэл зүй

Дасан зохицолтын сэтгэл зүй

Сэтгэл зүйн бусад тулгамдсан асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгөх тул тус бүс нутагт оршин суугаа иргэд та бүхэн өргөнөөр ирж үйлчлүүлнэ үү.
Гуанжү хотын “Монгол соёлын төв”-ийн байр ( Лавлах утас: 010-5852-4195)
Гуанжүши, Согү Гёнгёлру 17 бонгил 9 (Нунсондун, Госун бюлдингийн 201 тоот)
Үйлчилгээ үзүүлэх байгууллагууд:

ЭСЯ-ны Консулын хэлтэс

Пусан дахь Консулын газар

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв

Сөүл дэх “Төрийн банк”, “Хаан банк”-ны төлөөлөгчийн газар

Хуулийн фирм болон бусад үйлчилгээний байгууллагууд
КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ
Итгэмжлэл, нотариатын үйлчилгээ
Иргэний шинэчилсэн бүртгэл
Иргэний цахим үнэмлэх захиалга, сунгалт/
Гадаад паспортын захиалга
Төрсний бүртгэл
Гэрлэлтийн бүртгэл
Монгол Улсын харьяатын асуудлаар зөвлөгөө
Консулын үйлчилгээтэй холбоотой бусад асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгнө
Утас: Сөүл 010-9595-3464
Анхаарах зүйл: Иргэд та бүхэн консулын үйлчилгээ авахаар ирэхдээ цахим иргэний үнэмлэх, эсвэл гадаад паспорт болон холбогдох бусад бичиг баримтаа авч ирэх шаардлагатайг анхаарна уу
БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭ
Сөүл дэх “Төрийн банк”
Утас: 010-7280-1883
Сөүл дэх “Хаан банк”
Утас: 02-3789-8601
БНСУ-ын Гуанжү банк
ХУУЛИЙН ФИРМ
Монгол Улс, БНСУ-д үйл ажиллагаа явуулж буй зарим хууль зүйн фирмийн өмгөөлөгчид үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгнө.
Орчуулгын үйлчилгээ
“Монскай” баталгаат орчуулгын төв
Утас 01075211143
Явуулын үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол БНСУ дахь ХНХҮТ-ийн 02-2266-8228, 02-2278-8030 дугаарын утсаар лавлаарай