Төрийн албан хаагчийн ур чадварыг дээшлүүлэх танхимын сургалтад хамрагдлаа
2024-12-10
Монгол Улсын төрийн байгууллагын хилийн чанад дахь салбар, нэгжид ажиллаж буй албан хаагчдад төрийн албаны тогтолцоо, эрх зүйн орчин, төрийн албан хаагчид тавигдаж буй шаардлага, төрийн албан хаагчийн ур чадварыг хөгжүүлэх арга зүйн мэдлэг эзэмшүүлж, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2024 оны 12 сарын 2-3-ны өдрүүдэд Удирдлагын академиас БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан хаагчдад захиалгат сургалтыг танхимаар зохион байгууллаа.
Сургалтыг Удирдлагын академийн захирал, доктор, дэд профессор Д.Сүрэнчимэг, БНСУ-ын Төрийн захиргааны институтийн судлаач профессор Ин Жэхү нар лекц, ярилцлага, дадлага, дасгал ажил хослуулан заав. Сургалтад ХНХҮТ-ийн бүх албан хаагчид хамрагдлаа.