Төвийн байранд Солонгос дахь хүүхдүүд монгол хэл, бичиг соёлоо сурахаар хичээллэж эхэллээ
2024-12-10
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн байранд 2024 оны 12 сарын 1-ний өдөр БНСУ-д амьдарч буй монгол хүүхдүүд төрөлх хэлээ сурахаар монгол хэл бичиг, соёлын амралтын өдрийн хичээлд суулаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв БНСУ дахь Монгол хэл бичиг, соёлын төв НҮТББ-тай Солонгост амьдарч байгаа монгол хүүхдүүдийг төрөлх хэлээ эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд хийж буй энэхүү сургалт нь ням гараг бүр төвийн байранд өглөөний ангид 7-оос дээш насны хүүхдүүд 10:00-12:20 цаг хүртэл, өдрийн ангид 5-6 насныхан 13:00-15:20 цаг хүртэл хоёр ээлжээр хичээллэж байна.