Ур чадвартай ажилчны Е-7-4 визний журамд өөрчлөлт орлоо
2024-11-29

Ур чадвартай ажилчны Е-7-4 виз рүү солих хүсэлтэй Хөдөлмөрийн гэрээт (Е-9) иргэд олон байдаг ч цаг зав, боломж нөхцөлийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалж хэлний оноогоо авч амжихгүй байгааг харгалзан БНСУ-ын Хууль зүйн яамнаас хөнгөвчилсөн нөхцөлийг танилцууллаа. Энэ дагуу хэлний оноогоо хараахан авч амжаагүй ч  бусад нөхцөлөө хангасан тохиолдолд Е-7-4 виз рүү солих боломжтой болжээ. Дараагийн сунгалт хүртэлх 2 жилийн хугацаандаа багтаж хэлний оноогоо авах шаардлагатай ба авч чадаагүй тохиолдолд оршин суух хугацааг нэмж 6 сараар сунгах боломжтой юм байна.