2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр БНСУ дахь ХНХҮТ-ийн албан хаагчид Сөүл хотын захиргааны Олон соёл хариуцсан хэлтэст зочлон, хотын захиргааны үйл ажиллагаа, Олон соёл хариуцсан хэлтсийн гадаад иргэдэд чиглэсэн ажил, үйлчилгээтэй танилцан, цаашид хамтран ажиллах талаар уулзалт зохион байгууллаа.
Албан хаагчдыг Сөүл хотын захиргааны Олон соёлын хэлтсийн дарга Сун Соньхыи, гадаад иргэн хариуцсан тасгийн дарга Ли Юнбом нар хүлээн авч гадаад иргэдтэй холбоотойгоор хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, төвийн үйл ажиллагааг дэмжин хамтарч ажиллахаа илэрхийлэв.
Сөүл хотын захиргааны Олон соёлын хэлтэс нь гадаадын иргэдийн амьдралын нөхцөл байдалд анхаарал тавьж, хууль эрхзүйтэй холбоотой асуудал үүсвэл тусалж дэмжихээс гадна харьяа “Global village center”-үүдээр дамжуулан хөдөлмөрийн аюулгүй байдлын, солонгос хэлний гэх мэт төрөл бүрийн сургалтууд, хөдөлмөрийн болон хуулийн зөвлөгөө өгөх, соёлын арга хэмжээ зохион байгуулах зэргээр олон талт ажиллагааг хэрэгжүүлдэг юм байна.