Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв БНСУ-д оршин суугаа хүүхдүүдэд төрөлх хэл, бичиг үсгээ сурч эзэмшихэд дэмжлэг үзүүлж ажиллахаар “Монгол Солонгос хэл бичиг, соёлын төв” НҮТББ-тай хамтран ажиллах гэрээ байгуулаад байгаа билээ.
Гэрээний дагуу хоёр талын хамтын ажиллагааг эхлүүлж энэ сарын 24-ний ням гарагт амралтын өдрийн сургалтын нээлтийг Сөүл хотын захиргааны хурлын танхимд зохион байгуулах гэж байна.
Иймд эцэг эхчүүд та бүхэн 2024 оны 11 сарын 24-ний амралтын өдрөөр хүүхдүүдтэйгээ сургалтын албан ёсны нээлтэд оролцон, хичээл сургалтын хөтөлбөрүүдийг сонирхоорой.
Хаяг: 서울 중구 세종대로 110 서울 시청 3 층 (Метроны 1 ба 2 дугаар шугам, Шичон ёгийн 5-р гарцаар гараад зүүн гар тийш эргэнэ. Сөүл хотын захиргааны шилэн байр)
Мэдээлэл авах утас: 02-2266-8228, 010-5862-2866