Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан хаагчид 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн боловсролын институтийн мэргэшүүлэх сургалтад хамрагдав.
“Аж ахуйн нэгжүүдийн мэдэж байх хөдөлмөрийн тухай хууль, дүрэм”, “Түгээмэл тулгардаг асуудал ба бодит жишээ” гэсэн 2 хэсгээс бүрдсэн мэргэшүүлэх сургалтаар төвийн нийт албан хаагчид “Хөдөлмөрийн гэрээ байгуулах, дуусгавар болгох хууль эрх зүйн үндэслэл”, “Ажлын болон амралтын цагийн зохицуулалт”, “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, 13 дахь сарын цалин тооцоолох болон нэхэмжлэх арга зүй”, “Цалинтай болон цалингүй амрах эрх, чөлөө авах тухай”, “Ажилчдын заавал хамрагдах 4 төрлийн даатгал”, “Үйлдвэрлэлийн осол болон аж ахуйн нэгжийн авах арга хэмжээ” зэрэг дэд сэдвүүдээр мэдлэгээ бататган 2024 онд шинээр мөрдөгдөж буй БНСУ-ын хууль, дүрэм журмын өөрчлөлттэй танилцлаа.