БНСУ-ын Өмнөд Гёнсан аймгийн Чангвон хотод 2024 оны 10 сарын 11-13-ны өдрүүдэд БНСУ-д оршин сууж буй гадаад иргэдэд зорилусан “Олон улс үндэстний соёл урлагийн 19 дэх удаагийн наадам” амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээг БНСУ-ын Өмнөд Гёнсан аймгийн Гадаад иргэдийг дэмжих төв, БНСУ дахь Филиппин улсын элчин сайдын яам, Өмнөд Гёнсан аймгийн цагаач иргэдийн хөдөлмөр халамжийн төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж Монгол Улсаас БНСУ дахь ХНХҮТ, Монголын залуучуудын холбооны салбар зөвлөл, Sarang Plus Hospital, Az Financial Mongolia, Монгол урлал, GME Remittance, Hanpass зэрэг байгууллагууд дэмжиж оролцлоо.
Монгол Улсаас Сэлэнгэ аймгийн Хөгжимт драмын театр, “Хөсөгтөн” ардын урлагийн хамтлаг оролцон эх орноо сурталчилж, урлагийн тоглолт хийн, 21 улс үндэстнүүдийн баярын жагсаалд эх орноо төлөөлж алхлаа.
БНСУ дахь ХНХҮТ-өөс “Олон улс үндэстний соёл урлагийн наадам”-д хүрэлцэн ирсэн монгол иргэдэд хөдөлмөр, нийгмийн хамгаалалтай холбоотой хууль, тогтоомжийг сурталчлан 60 иргэнд төвийн танилцуулга, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх гарын авлага түгээж, 10 иргэнд хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгалтай холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллав.