Хууль бусаар оршин суухын эсрэг тэмцэх 5 жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дурын үндсэн дээр буцаах “Өршөөлийн сар” зарлагдлаа.
Хэрэгжих хугацаа: 2024 оны 9 сарын 30-аас 11 сарын 30-ныг хүртэл
Энэ хугацаанд сайн дураар нутаг буцсан тохиолдолд торгуулиас чөлөөлөх, хилээр ахин нэвтрэх хязгаарлалтыг түдгэлзүүлэх юм.
Сайн дураар нутаг буцах бол явах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдлээ хийнэ. Мэдэгдэл хийхэд шаардагдах бичиг баримт: Гадаад паспорт, сайн дураар нутаг буцах мэдэгдлийн маягт
Хэрэв та сайн дураар нутаг буцах гэж байгаа бол дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-ын Хууль зүйн яамны гадаад мэдээллийн төвийн 1345 лавлах утас болон www.hikorea.go.kr вебсайтаас авах боломжтой.
Холбоотой мэдээлэл, зөвлөгөөг манай төвийн 02-2266-8228, 02-2266-9229 дугаарын утсаар аваарай.
Эх сурвалж: БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын алба