Гэрээт ажилчдын намрын фестивалийн үеэр төрийн үйлчилгээ хүргэж ажиллав
2024-09-19

2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан хаагчид БНСУ-ын Шихын хотод зохион байгуулагдсан “Гэрээт ажилчдын намрын фестиваль” урлаг, спортын наадмын арга хэмжээний үеэр тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Монгол Улсын иргэдэд сэтгэл зүй, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгалтай холбоотой зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа. Тус арга хэмжээний үеэр 60 гаруй иргэн төрийн үйлчилгээг авчээ.