БНСУ дахь ХНХҮТ-өөс 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Ёжү хотын Олон улсын сургалтын төвд үйлдвэрлэлийн салбарт ажиллахаар ирсэн 28 хөдөлмөрийн гэрээт ажилчинг ирсний дараах сургалтад хамруулж хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, суугаа орны онцлог, цалин хөлс, илүү цагийг хэрхэн тооцох, тогтвор суурьшилтай ажиллахын давуу тал, үйлдвэрлэлийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гадаад иргэдэд хамааралтай хууль, дүрэм журам, хамрагдах даатгалууд, “Нийгмийн хамгааллын тухай” хэлэлцээрийн хүрээнд гэрээт ажилчид Монгол Улсын нийгмийн даатгалд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл өглөө. Энэ сараас үйлчилгээний салбарт ажиллахаар ирж буй иргэдэд ирсний дараах сургалтыг тусгайлан зохион байгуулж эхэлсэн бөгөөд манай улсаас 6 иргэн тус салбарт ажиллахаар шинээр ирлээ.
Холбоо барих
- Метроны 2, 4, 5 дугаар шугам, Түндэмүн ёгса мунхуа гунвон буудлын 4 дүгээр гарц, замын эсрэг талд White horse байрны 6, 9 давхар
- 02-2266-8228, 02-2266-9229, 02-2278-8030, 02-2278-8034
- info@seoulcenter.mlsp.gov.mn