БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга П.Батхүлэг 2024 оны 3 сарын 5-ны өдөр БНСУ-ын Сөүл хотын цагдаагийн газрын Гадаад хамтын ажиллагааны газрын Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Юнь Рю Гёнтэй албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Монгол Улсын иргэдийг гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа хийх, иргэдийн эрхийг хамгаалах, гэмт хэрэгт холбогдсон иргэдэд тухайн асуудал бүр дээр хуулийн болон аргазүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх чиглэлд хамтран ажиллахаар ярилцаж, тохиролцлоо.
Сөүл хотын цагдаагийн газар нь Монгол Улсыг хариуцсан төлөөлөгчийг анх удаа томилсон ба төлөөлөгч Юнь Рю Гён нь монгол хэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх тул гэмт хэрэг, зөрчлийн асуудалд холбогдсон, эрүүгийн хэргийн хохирогч болсон зэрэг эрх зүйн туслалцаа шаардлагатай иргэд манай төвийн 02-2266-8228, 02-2278-8030 дугаарын утсуудаар холбогдох боломжтой.