2023 оны 12 сарын 27-ны өдөр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Буянхишиг Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны хөдөлмөрийн атташе Б.Батжаргалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр 2024 онд үндсэн чиг үүргийн хүрээнд иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллах, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын эрх, үүргийн асуудал, гэрээгээр ажиллагч иргэдийг ахисан түвшинд хүргэж мэргэжлийн бус ажиллах хүчний Е-9 визээс ур чадвартай ажиллах хүчний Е-7-4 виз рүү шилжүүлэх, хууль бус болж буй иргэдийн тоог бууруулах, урьдчилан сэргийлэх, цаашилбал БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд чиглэсэн үр дүнтэй, бодит ажлуудыг санаачлан хэрэгжүүлэх, тэдний хөдөлмөр эрхлэхтэй холбоотой нөхцөл байдлын судалгааг хийж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд танилцуулан Засгийн газраас гаргаж буй бодлого шийдвэрт тусгуулах чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа.
Холбоо барих
- Метроны 2, 4, 5 дугаар шугам, Түндэмүн ёгса мунхуа гунвон буудлын 4 дүгээр гарц, замын эсрэг талд White horse байрны 6, 9 давхар
- 02-2266-8228, 02-2266-9229, 02-2278-8030, 02-2278-8034
- info@seoulcenter.mlsp.gov.mn